2011-02-24,10:40

Гадаад хэл хэрхэн сурах вэ?

1. Хүсэл, мөрөөдөл: Хамгийн түрүүнд хэл сурах хүсэл, мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Амьралдаа үргэлж баримтлах ёстой нэг зарчим бол өөрийгөө дэлхий дээр амьдарч буй зургаан тэрбум хүний нэг  гэж бодож, хүсэл мөрөөдлөө биелүүл. Тийм ч учраас орос, англи хэлийг сурч дэлхийн хүн амын 2 тэрбум гаруй хүнтэй холбоотой бүхий л зүйлийг эх хэлээр нь ойлгох болно.

2. Хэл сурах шалтгаан ба зорилго: Ямар ч гадаад хэлийг хамгийн багадаа “нэг жил” нэлээд цаг гаргаж шимтэн үзэж байж захаас нь мэдэж авдаг. Тийм учраас гадаад хэлийг сурах гэж буй зорилгоо сайн мэдэж, цаг хугацаа зарцуулахад бэлэн байх хэрэгтэй.  Хэл сурна гэдэг бол тэр хэл дээр ярьдаг бүх ард түмний соел иргэншлийг танин мэдэх, тэдний нүдээр бас ертөнцийг танин мэдэх юм. Өөрөөр хэлбэл хүн олон хэл мэддэг байх тусам олон амьдралаар амьдрах буюу тэр хэмжээгээр ертөнцийг танин мэдэж, хүлээн авдаг болдог.

3. Амьдралд хэрэглэж сурах

4. Хуулан бичих: Гадаад хэл дээр хуулан бичих нь шууд юм мэдрэгдэхгүй ч гэсэн хүний оюун санаа хуулан бичих хооронд бүх юмыг хүлээн авч байдаг.

5. Унших нь бичихийн үндэс: Гадаад хэлийг сурахад дэлхийн сонгодог уран зохиол, хувь хүний намтар, мөн шүүхийн шийдвэрүүдийг унших нь бичих болоод хурдан уншаад, хурдан ойлгох чадвар олж авахад тусална.

6. Сонсох нь ярихын үндэс: Гадаад хэл  сурахад радио сонсон, зурагт үзэн “чихний бөглөө” гаргах нь чухал.  Заавал зөвхөн тэр оронд очиж байж тэр хэлийг сурах албагүй шүү дээ.

7. Интернэт: Интернэтий хэл сурахдаа зөв ашиглавал үнэлж баршгүй ашигтай үнэ төлбөргүй сурах бичиг, багш, дамжаа зөвхөн энд л байна даа.

8.Төсөөлөл ба мэдээллийн хязгаар: Дэлхий дээр 2000 хүн амьдарч байна гээд төсөөлбөл дунджаар 1 монгол, 400 хятад, 400 энэтхэг, 100 америк, 100 индонез, 60 орос, 50 япон хүмүүс амьдарна. Тэгээд бодохоор та зөвхөн Монгол хэл, эсвэл өөр хэд хэдэн хэл мэддэг бол энэ дэлхий ертөнцөөс тэр хэмжээндээ л төсөөлөл, мэдээлэл авч байгаа гэж ойлглж болно.
                                                                                 
                                                                                  

 
                                                                                            


         






бичсэн: tungaa төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 469

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)